Сайн байцгаана уу, ах эгч нараа???
Миний нэрийг Зий зий ялаахан гэдэг. Ноднин намар төрсөн. Энэ хавар хүүхэлдэйнээсээ гарч байна. Яагаад ийм нэртэйм бэ гэхээр, миний жижигхэн далавч нисэх гэж оролдож байхдаа ийм дуу гаргасан болохоор өөрийгөө ингээд нэрлэцэн байхгүй юу, Зииий зиий зий гээд, хэхэ.
Өө, би ч яахав одоогоор нэг дулаахан газар, ах эгч нартайгаа айлын таазны тэнчээ мухарт амьдарч байна, хавар болохыг хүлээгээл. Намайг хүүхэлдэйнээсээ гарахад дэргэд ээж аав маань байгаагүй л дээ. Харин манай ах эгч нар байгаа. Хүмүүс ялаа өт цацна гэдэг дээ, тэгээл би хамгийн сүүлд "цацагдсан" болохоор бага нь байхгүй юу. /тэгж ярих нь бидэнд таалагддаггүйээ/ Ээж биднийг авгалдай байсан тэр намраа өөд болсон юм. Би бас авгалдай байсан үеээ сайн санадаггүй юмаа, ах эгч нартайгаа таазан дээгүүр мөлхөлдөөл байснаа зурвасхан санагддаг юм. За тэр ч яахав, хэхэ.
Бид нар чинь их богинохон амьдардаг юм шүү дээ. Ялаа болоод дээд тал нь 70, сайндаа л 76 өдөр амьдардаг гэсэн. Би болохоор энэ богинохон хугацаанд яаж энэ дэлхийн амьдралтай сайн танилцаад авахав л гэж бодож байна. Ээж биднийг их эрт гаргацан болохоор бид нар дулаараагүй байхад хүүхэлдэйнээсээ гарчихлаа л даа. Тэгээд дулаарахыг хүлээгээд цаг алдаж байна. Энэ хугацаандаа цагаа үр ашигтай өнгөрүүлэхийн тулд блог бичихээр шийдсэн юмаа. Та нар миний блогийг уншаад комээнт үлдээгээд байвал баярлана шүү.
За одоогоор ч сонирхуулаад байх юм цөөхөн байна даа гэж... Хүмүүс та нар биднийг ялгадаг уу? Өөр хоорондоо царайгаараа ч тэр, зан аашаараа ч тэр. Сайн анзаарахгүй бол ялгахгүй л дээ. Би л лав бүгдийг нь ялгана. Манайхан бүгдээрээ хоорондоо өөр өөр царайтай. Би л лав аавын бүлтгэр нүдийг нь дуурайсан юм шиг байгайн. Том эгч бол яг ээж. Дараагийн ах болохоор жаахан эмэгтэйлэг энэ тэр гээл, янз бүрээ бид нар чинь.
Манайхны удамд аймар аймар юм тохиолдож байсан ялаанууд зөндөө байдаг гэсэн. Өвөөгийн дүү яасан гээч :О Зараанд идүүлцэн гэсэн. Авга эгчийг маань эргүүлээд байдаг байсан нэг тэнэг гар тэдний амьдардаг байсан айлынх нь цонхыг мөргөөд байсан гэсэн. Тэгээд эгч за яахав, нэг бараагаа харуулчий гээд нисээд очиж байсан чинь, айлын авгай гарч ирээд "Зууны мэдээ" гэдэг сониноор цохиод алцан гэсэн. Тэрнээс хойш авга эгчийг нэг ч ялаа эргүүлээгүй юм гэнэ лээ. Энэ бүхнийг ээж биднийг авгалдай байхад бүүр дэлгэрэнгүй ярьж сануулсан юм байна л даа. Тэрийг ах эгч нар сайн сонсож авснаа бидэнд ярьж, захидаг юм. Бидний амьдрал хэцүү гэсээн. Гараад л дайсантай учрана. Энд тэнд юманд даруулчихна, цохиулна. За, бороо орвол тэгээл сүйрээ. Амьдралын төлөө тэмцсээр байгаал дуусдаг гэдгийн. Гэтэл биднийг хэн ч хайрладаггүй.
За энэ ч яахав, Бурхан минь, надад л лав муу юм бүү тохиолдоосой л гэж залбирах юм.
Хурдан дулаахан болоосой.... Гараад сайхан нисэх юмсаан гэж...
За ингээд нэг өдөр маань иймэрхүү л өнгөрлөө. Дараа болсон юмнуудаа байнга бичиж байнаа. Дараа уулзталаа түр баяртай...
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Comments (Atom)
