Saturday, March 21, 2009

Ялаа бид нар яаж хооллодогийг Та мэдэх үү?

Ёооё өнөө өглөө аймар гэнэдлээ шд. Хүн харж байгаал, бүгд гараа явангуут нь буугаал ниссэн чин, бие аймар чилцэн бадайрдын. Галтгооноос гоё үнэр гараад болдгүээ. Нисээд очиж байсан чинь ТҮССССС!!!!!! :O галтгооны шилэн хаалга мөргөө хаясан. Зүүн нүд аймар өвддөг байшд. Уг нь цонх мөргөдгийг мэдсээр байж болчимгүй л үйлдэл болсон л доо. За тэр ч яахав.
Өө, ширээн дээр нилээн элсэн чихэр асгарчиж. Тэгээд бас зарим талхны үүрмэг. Би ч буугаал эхлээд талхны урд зогсож байгаад урд 2 гараа сайн арчиж аваад нүдээ угаагаад л хоолондоо орох боллоо доо. Тэгсэн чинь ерөөсөө дийлддэггүй... аймр хатуу. Миний хөндлөн шүднүүд зөндөө өвдсөн. Тэгээд даахгүй болохоор нь гайхаал, элсэн чихрэн дээр очсон чинь бас даадаггүйээ. Гайхаал байжээсэн чинь нэг ялаа ирдийн. Нөгөө өрөөний паарны араар нутагладаг гэнээ. Надыг бодуул арай том ах байсан. Тэгээл: дүү яасан? идэж сураагүй юу гэнээ. Сураагүйээ агаа л гэсэн.
Тэгдиймөө, ах нь ч гэсэн эхэндээ сайн ойлгодоггүй байсын одоо бол сурцан, сайн харж бай гэснээ л хажуу талд байсан талхан дээр очоол хэд хэд дэвссэнээ дээр нь бөөлжчихдөг байшд. Тэгсэн чинь тэр нь харсаар байтал дэвтээд хайлчдаг байшд. Тэгснээ л шууд зажлаад идцэн...
Ингэж л иддэг юм шүү дээ гээд нисээд явчлаа. Би ч аймар өлсөглөн байгаа болохоор юугаараа ч бөөлжих билээ, уг нь тэгэж л дэвтээх ёстой гэнэ л дээ. За за даах юм олдохгүй болохоор нь тосгуур дээр очиж жаахан ус ууж байгаад буцаад ирлээ. Одоо гарч нойл орохоос...